Залуус өнөөдөр шивээсээр гангарах нь ээ. Гэхдээ тун өвөрмөц неон шивээсээр гэнэ шүү. Энэ намрын хамгийн өвөрмөц, стилист, дэгжин “Neon Tattoo” шоу өнөөдөр “iLoft function house”-д болох юм. Шоунд Монголын номер нэг эмэгтэй DJ Anna “электро хаус” урсгалаар тоглох бол, DJ Эрхээ “house”, DJ Ганаа “progressive”, DJ Show-E “hard style”, “jump up” урсгалаар электро хөгжмийн хэмнэлийг мэдрүүлэх нь ээ. Мэдээж неон шивээсийг гайхуулах уг шоу Body art урлагийн сонирхолтой үзүүлбэрээс гадна шивээстэй бүжигчид хэрхэн бут авахыг харуулна гээд олон сюрпризүүдээ дэлгэх гэнэ.
Г.ДАША