Жуковын хөшөөний урд уулзварыг нээлээ

Хуучирсан мэдээ: 2012.09.28-нд нийтлэгдсэн

Жуковын хөшөөний урд уулзварыг нээлээ

Зүүн дөрвөн замын зүүн талын аюулгүйн тойргийн буцаж эргэдэг уулзвараас Жуковын хөшөөний урд талын буцаж эргэх уулзвар хүртэлх 0.58 км автозамын урд урсгалыг есдүгээр сарын 21-нээс эхлэн засч, өнөөдөр өглөө тус замыг нээлээ.

Энэ онд Офицеруудын ордон хүртэлх замын зорчих хэсгийг шинэчилж, ирэх онд Офицеруудын ордноос Тролейбусны эцэс хүртэлх замын зорчих хэсэг, нийт замын уртад явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажлуудыг хийж гүйцэтгэхээр график гарган төлөвлөөд байгаа юм. Энэхүү ажлын үргэлжлэл болгож, дээрх засч, шинэчилсэн автозамын хойд урсгалыг өнөөдөр орой 22.00 цагаас эхлэн аравдугаар сарын 5-ны өглөөний 07.00 цаг хүртэл хааж, зам барилгын ажил гүйцэтгэх юм.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж