Гиннест бүртгүүлсэний ойн барилдаан болно

Хуучирсан мэдээ: 2012.09.27-нд нийтлэгдсэн

Гиннест бүртгүүлсэний ойн барилдаан болно

Одоогоос жилийн өмнө буюу 2011 оны 9-р сарын 17-25-ны өдрүүдэд 6016 бөх эх орны өнцөг булан бүрээс Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, барилдан Монгол бөхөө Гиннесд бүртгүүлсэн билээ. Энэхүү түүхэн үйл явдлын нэг жилийн ойд зоруилсан улс аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан 2012 оны есдүгээр сарын 30-ны 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Бөхчүүд, бөх сонирхогчдыг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урья.

Нэг  өдөрт зургаан мянгуулаа зодоглодог
Нэр алдар нь сум аймгаа өргөж явдаг
Төгөлдөр их монгол бөхөө дэлхийд дуурсгасан
Түүхэн бахархалт торгон агшин тэр ээ

             Амь хадгалсан энэ алаг бөмбөрцөгт
             Аль улс хамгийн олон бөхтэй вэ
             Азийн цээжинд мөнх оршсон манай Монгол оо

             Аварга арслангуудаа цоллосон миний Монгол оо

Эх сурвалж: www.undesniibukh.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж