
Нэг өдөрт зургаан мянгуулаа зодоглодог
Нэр алдар нь сум аймгаа өргөж явдаг
Төгөлдөр их монгол бөхөө дэлхийд дуурсгасан
Түүхэн бахархалт торгон агшин тэр ээ
Амь хадгалсан энэ алаг бөмбөрцөгт
Аль улс хамгийн олон бөхтэй вэ
Азийн цээжинд мөнх оршсон манай Монгол оо
Аварга арслангуудаа цоллосон миний Монгол оо
Эх сурвалж: www.undesniibukh.mn