Хөрөнгийн зах зээлийн зэрэглэлийг тогтооно

Хуучирсан мэдээ: 2012.09.27-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн зах зээлийн зэрэглэлийг тогтооно

Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжиж буй зах зээлийн зэрэглэлд оруулахаар ажиглалтын жагсаалтад багтаасан талаар Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.

 Тодруулбал, олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлдэг Их Британийн “FTSE групп”-ын Засаглал, бодлого хариуцсан захирал Крис Вүүдсээс өчигдөр Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтайд албан тоот ирүүлжээ.

Үүнд Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг тус группээс ийнхүү хөгжиж буй зах зээлийг зэрэглэлд оруулах зорилгоор ажиглалтын жагсаалтад багтаасан байна.

Албан тоотод Монголын хөрөнгийн зах зээлд оролцогч компани, хөрөнгө оруулагчдад нээлттэй болгох ажил богино хугацаанд идэвхтэй өрнөж байгааг сайшаан, тэмдэглэжээ.

Дэлхийн санхүүгийн төв Лондон хотноо байрладаг “FTSE групп” нь олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгаагаар тэргүүлэгч компани бөгөөд 80 гаруй улсын хөрөнгийн зах зээлийн, 120 мянга гаруй индексийг арилжааны явцад шууд болон арилжааны эцэст тооцоолж гарган, зах зээлд мэдээллэдэг гэнэ.

Тус группээс улс орны хөрөнгийн зах зээлийг “хөгжиж буй”-гаас “өндөр хөгжсөн” хүртэл дөрвөн зэрэглэлээр ангилдаг бөгөөд үүнийг жилд нэг удаа тогтоодог аж. Ийнхүү тухайн улсын хөрөнгийн зах зээлийн зэрэглэлийг дээшлүүлэх, бууруулахын өмнө нэг жилийн хугацаанд ажиглалтын жагсаалтад оруулдаг гэнэ. Ингэснээр Монгол Улсын хувьд, хөрөнгийн зах зээлийг дэлхийд хүлээн зөвшөөрч, хөрөнгө оруулалтыг татах гарц болох талаар албаныхан онцолж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж