Замын-Үүдийн Зам үйлдвэр, ХАҮТ-ын дарга Д.Насанбат хэсэг нөхдийн хамт “Соёмбо” цогцолборыг санаачлан байгуулж байгаа ба тэрбээр “Энэ цогцолбор нь манай улсын нутгаар дамжин өнгөрч буй зорчин явагчид, гадаад дотоодын жуулчид, зочид төлөөлөгчид, нийт иргэдэд ёслол хүндэтгэлээ илэрхийлдэг, омог бардам эх оронч үзлийг бадраах зорилготой баригдаж байгаа” хэмээн дуулгасан юм. Уг цогцолборыг байгуулахад нутгийн уугуул иргэдийн санаачлагаар боссон төдийгүй замын үүдийн хилийн боомтоор дамжин өнгөрч байгаа наймаачид, иргэд мөн мөнгөн дэмжлэг үзүүлжээ. Үүнд Хөвсгөл, Өвөрхангай, Баян-өлгий, Ховд, Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн алтан булаг сумын зарим иргэд ихээхэн санаачлага гаргасан байна. Уг цогцолборын нээлтийг ирэх онд хийхээр хэдийнээ ажилдаа оржээ.
Хамгийн том “соёмбо” Замын-Үүдэд сүндэрлэнэ
Замын-Үүдийн хэсэг залуусын санаачилгаар монголын хамгийн том алтан соёмбо төрөлх нутагт нь сүндэрлэх нь ээ. Уг “Соёмбо” цогцолборын өндөр нь нийт 17 метр байх бөгөөд цэцэрлэгт хүрээлэнгээр хүрээлэгдсэн, ёслол хүндэтгэлийн талбай бүхий цогцолбор байх аж. Энэ цогцолбор нь таван метр өндөр үелсэн дугуй шаттай, дөрвөн талдаа дөрвөн хүчтэний сийлбэртэй ба гурван метр өндөр дугуй суурин дээр есөн метр өндөр алтадсан нерж төмрөөр бадамлянхуа цэцгэн дээр байрласан дөрвөн талт “соёмбо” сүндэрлэх нь. Тус цогцолбор нь монголд анх удаа “соёмбо”-д зориулагдсан томоохон цогцолбор болж байгаагаараа онцлог аж.
Г.Даша