Польшийн Засгийн газраас өнөөдөр буюу пүрэв гаригт мэдээлснээр тус улсын ажилгүйдлийн түвшин өнгөрсөн наймдугаар сарын байдлаар 12.4 хувиар огцом өссөн үзүүлэлттэй гарчээ. Тус улсын албаны хүмүүсийн мэдээлснээр ажилгүйдлийн түвшний дээрх үзүүлэлт нь нийт хүн амын 38 саятай тэнцэхүйц хэмжээ юм байна. Дээрх үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 11.500-аар өсчээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар ажилгүйдлийн түвшин Польшид ийнхүү өссөн нь сүүлийн үед тус улс дахь эдийн засгийн уналттай холбоотой аж. Учир нь Европын холбооны санхүүгийн хорооноос мэдээлснээр сүүлийн хоёр жил Польш улс эдийн засгийн хамгийн уналттай орны тоонд ороод байгаа юм байна.
Э.Анхтуяа