
Өдөрлөгийн үеэр Монгол ахуй, зан заншлыг харуулсан үзмэр дэлгэн үзүүлж, манай улсын аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа “В мире фантазий” компанийн Монгол дахь төлөөлөгч А.Тимонина дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн байна. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд, “Хэдийгээр би Сляван дүр төрхтэй, ОХУ-ын иргэн боловч сэтгэлгээ, үнэт зүйлс маань Монгол юм. Монголын үзэсгэлэнт байгаль, хүн ардынх нь сайхан сэтгэл, түүнчлэн гагцхүү энэ сайхан оронд л байдаг байгаль хүн хоёрын нандин шүтэлцээ намайг татсан. Манай компани Оросын жуулчдад гурав дахь жилдээ Монголын аялал жуулчлалын хамгийн сайн чиглэлээр тогтвортой үйлчилж байна. Бидний санал, санаачлагыг дэмжихийн сацуу гүн туслалцаа үзүүлдэг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийлье” гээд Монгол дахь аялал жуулчлалын дэд бүтэц, голлох чиглэлүүдийг дэлгэцэд үзүүлэн танилцуулсан тухай ГХЯ-ны хэвлэлийн албанаас мэдээллээ.