Ангид хичээл орж байсан учраас багш нэн даруй уг үйлдлийг мэдсэн байна. Бага хэмжээний газ цацахад л тус ангийн таван сурагч ухаан балартаж, хоёр хүүхдийн амьсгаа нь боогдож эмнэлэгт хүргэгджээ.
Газ цацсаны дараагаар анги дотор байсан сурагчдын нүд аргаж, хоолой боогдож эхэлсэн гэж багш нар мэдүүлсэн байна.
Сургуулийн захиргаанаас хурдан шуурхай арга хэмжээ авч, холбогдох байгууллагуудад мэдэгдсэн байна. Ухаан балартсан сурагчдыг түргэн тусламжийн эмч нар авч хүлээн авахад хүргэжээ. Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт хоёр охин нь хэвтэн эмчлүүлж, нөгөө гурван сурагчийн бие гайгүй байсан учир гэрт нь гаргасан байна.
Цагдаагийн байцаагчид уг хэргийг мөрдөн байцааж байна. Цагдаагийн байгууллагаас өгч байгаа мэдээллээр сүүлийн үед газтай холбоотой хэргүүд их гарах болсон байна. ОХУ-д үйлдвэрлэгдсэн “Шок” газны найрлагад перц агуулагдсан бөгөөд хүний амьсгалыг боогдуулдаг аж. Зөвхөн хүчний байгууллагуудад ашигладаг газ хэрхэн яаж сургуулийн сурагчийн гарт очсоныг тодруулж байгаа аж.
Газ цацсан сурагч уг газыг ээжээсээ авсан хэмээн мэдүүлсэн байна.