Ц.Оюунгэрэл музейн барилгатай танилцана

Хуучирсан мэдээ: 2012.09.27-нд нийтлэгдсэн

Ц.Оюунгэрэл музейн барилгатай танилцана

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл харъяа байгууллагуудынхаа үйл ажиллагаатай танилцаж байгаа аж. Энэ ажлынхаа хүрээнд энэ сарын 26-ны өдөр музейн барилга байгууламж, сан хөмрөг, хадгалалт, хамгаалалт, улсын тооллоготой танилцах ажлаа эхлүүлсэн юм. Энэ өдөр  Үндэсний музей, Байгалийн түүхийн музейн удирдлагуудтай уулзсан байна. Харин маргааш  9.00 цагаас  Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Дэд сайд М.Түмэнжаргал, Төрийн нарийн бичгийн дарга  П.Алтангэрэл, Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргил нар үргэлжлэн музейн барилга байгууламж, үйл ажиллагаатай танилцах гэж байна. Энэхүү үйл ажиллагааг Соёл урлагийн газрын Соёлын өвийн хэлтсийн дарга Ц.Цэндсүрэн, мэргэжилтэн Д.Мөнгөнтуул нар зохион байгуулж байгаа  юм байна.

Соёл, Спорт, Аялал Жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл музейн барилга байгууламжтай танилцах үйл ажиллагаагаа үргэлжилж байна.  Энэхүү үйл  ажиллагаа маргааш 9.00 цагт Богдын музейгээс эхлэх ба Чойжин ламын сүм музей, Дүрслэх урлагийн музейгээр үргэлжлэх гэнэ. 

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж