Нэрт дуучин Бейонси найман сартай бяцхан охин Blue Ivy-гаа хурдан хөлд орж гараас нь хөтлөн алхахыг маш ихээр хүсч байгаа бололтой. Учир нь тэрбээр охиндоо “Сваровский” шигтгээтэй 800 ам.долларын үнэтэй пүүз худалдан авч өгсөн гэнэ. Түүнчлэн хөгжмийн ертөнцийн хамгийн баян хосууд Бейонси Jay-Z нар охиндоо зориулан ягаан өнгөтэй бяцхан хүрэм бэлэглэхээр нэртэй загвар зохион бүтээгч Рути Дэвист захиалга өгсөн аж. Мөн Blue Ivy-д Адидас, J wings, Nike гээд дэлхийн хамгийн нэртэй брэндийн пүүзнүүдээс гадна нэрт дизайнер Марк Жакобос, Жереми Скот нарын урласан балетийн хувцасны цуглуулга хүртэл байдаг гэнэ. Харин хамгийн сүүлд Бейонси охиндоо 1,898 ам.долларын үнэтэй гоёлын даашинз захиалгаар хийлгэжээ.
Э.АНХТУЯА