“Making the band-3” холимог гишүүнтэй хамтлаг төрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.09.27-нд нийтлэгдсэн

“Making the band-3” холимог гишүүнтэй хамтлаг төрүүлнэ

“MN25” телевизээс санаачлан хэрэгжүүлж буй “Making the band-3” шоуныхан үдэш бүр 21.00 цагаас  цэнхэр дэлгэцээр үзэгчидтэй уулзаж эхэллээ. Өмнө нь уг шоунаас “Anemone”, “Extacy” охидын хамтлагууд төрөн гарсан юм. Харин энэ удаад шоу багийнхан холимог гишүүдтэй хамтлаг байгуулахаар 500 гаруй залуусаас шилдэг долоон оролцогчийг онцолсон байна. “MN25” телевизээр гарч буй уг шоу нэвтрүүлгийн явцад хоёр гишүүн хасагдан цаашид таван гишүүнтэй хамтлаг уран бүтээлээ туурвих нь ээ.  Сонирхуулахад, энэ хамтлаг бүх урсгал чиглэлээр уран бүтээлээ хийх ба тэдний эхний хоёр дууг хөгжмийн продюсер Цэрэн хийж байгаа гэнэ. “Making the band-3” шоуны шинэ хамтлагийн дуунууд ирэх авардугаар сарын эхээр цацагдаж эхлэх аж.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж