“Хурд” хамтлагийн соль гитарчин, ая зохиогч Д.Отгонбаярын гитаргүй тэр тусмаа “Хурд” хамтлаггүй төсөөлөхийн аргагүй. 20 жил “Хурд” хамтлагт уран бүтээлээ хийхдээ “Чимээгүй ирэх дурлал”, “Нулимсаа тэвчье”, “Миний найз миний дайсан”, “Чи минь байгаа болохоор” зэрэг маш олон рок, уянгын хит дууг төрүүлсэн. Мөн тэрбээр рок, попын шилдгүүдтнй нийлэн олон дууг залууст хүргэсэн билээ. “Номин талст” хамтлагийн “Зүүдэнд ирэх жаргал”, дуучин Сэрчмаагийн “Хаа ч цуг” зэрэг олон хит нь одоо ч эгшиглэсээр. Тэгвэл эдгээр шилдгийн шилдэг хит дуунууд түүний тоглолт дээр эгшиглэх нь ээ. Түүний тоглолтын найруулгыг монголдоо номер нэг гэгддэг “On&Off” продакшн хийж байгаа аж. Гурван хэсгээс бүрдэх тоглолтын эхний хэсэгт зууны манлай дуучин Сараа, Ариунаа, Сэрчмаа, Наран, Алтаа, дуучин Б.Дашдондог, “Номин талст”, “Чоно”, “Sweetymotion”, ая зохиогч, төгөлдөр хуурч Чинбаа гээд рок, попын шилдэгүүд чуулах бол хоёрдугаар хэсэгт түүний хөгжмийн аяз, зохиолууд эгшиглэх бол харин төгсгөл хэсэгт “Хурд”-ын шилдгийн шилдэг хитүүд үзэгчдийг доргиох нь ээ.
“Хурд”-ын Отгоо одуудтай хамтарсан тоглолтоо тавина
“Хурд” хамтлагийн соль гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр тун удахгүй “Чи минь байгаа болохоор” бие даасан анхны тоглолтоо хийх гэж байна. Ирэх аравдугаар сарын 12, 13-нд “UB Palace”-д түүний зохиосон хитүүд эзэгнэх нь ээ.
Г.Даша