Обама таван хувийн саналаар илүүрхжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.27-нд нийтлэгдсэн

Обама таван хувийн саналаар илүүрхжээ

АНУ-ын ирэх арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн  сонгуульд ардчилсан  намаас нэр дэвшиж байгаа одоогийн  Ерөнхийлөгч Барак Обама болон Бүгд найрамдах намаас нэр дэвшиж байгаа Митт Ромни нарын сонгуулийн сурталчилгаа АНУ-ын Охайо мужид энэ долоо хоногт үргэлжилж байгаа юм байна.

Энэ үеэр Америкийн “Real Clear” улс төрийн судалгааны байгууллагын мэдээлснээр тус хоёр нэр дэвшигчийн рейтингийн судалгаагаар Барак Обама таван хувийн илүүтэй саналаар тэргүүлж байгаа аж.

Албаны хүмүүсийн мэдээлснээр Обама сурталчилгааныхаа ажлаар Охайогийн хоёр ч их сургуулиар орсон бол Митт Ромни автобусаар тус мужийн гурван хотоор аялж сонгогчидтойгоо уулзаж байгаа гэнэ. Тэд бүх муж, хотуудад очиж сурталчилгааны кампанит ажлаа явуулж өөрсдийн мөрийн хөтөлбөр,  онцлог талаа танилцуулж байна.

Охайод одоогийн байдлаар санал хураалтанд оролцох насны оюутнуудтай 18 коллеж байдаг бөгөөд Обамагийн их сургууль,  коллежуудад зочилсон явдлыг  Митт Ромни ихээр буруушааж байгаа гэнэ. Охайод үргэлжлэх тэдний сурталчилгааны ажил ирэх аравдугаар сарын 2-нд  дуусах бөгөөд АНУ-ын энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 6-нд болох юм. 

Э.Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж