Дүүргийн ИТХ-ын талаар байр сууриа илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Дүүргийн ИТХ-ын талаар байр сууриа илэрхийлэв

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг хууль бусаар сонгосон талаар иргэн П.Галиндэв, тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд тус дүүргийн ИТХ өнгөрсөн гуравдугаар сарын 7-8-ныг шилжих шөнө хуралдаж, дүүргийн Засаг даргаар Ц.Болд, ИТХ-ын даргаар М.Цэдэндорж нарыг томилсон шийдвэрийг хууль бус үзэж байгаа аж. Сонгинохайрхан дүүрэгт 2008 оны сонгуулиар ИТХ-ын төлөөлөгчөөр 35 гишүүн сонгогдсноос 31 нь МАХН, дөрөв нь Ардчилсан намын төлөөлөл багтжээ. Засаг дарга болон ИТХ-ын даргыг томилох асуудлыг мэдэгдэлгүй оруулж, хэлэлцсэн бөгөөд хурлыг хаяж гарсан гишүүдийн саналыг харгалзалгүй цөөнхөөр буюу 14 хүний саналаар шийдвэрлэснийг тэд хууль бус гэж үзэж байгаа талаар энэ үеэр онцолж байв. 

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж