Сэлбийн гүүр хэзээ ашиглалтад орох вэ?

Хуучирсан мэдээ: 2012.09.27-нд нийтлэгдсэн

Сэлбийн гүүр хэзээ ашиглалтад орох вэ?

Сэлбийн хос гүүрний урд талын гүүрийн замын хөдөлгөөнийг өнгөрсөн долдугаар сарын 15-наас эхлэн хааж, гүүрийг бүрэн нурааж өргөтгөх ажил эхэлсэн. Эхний ээлжинд иргэдийн ярьж заншсанаар Сансарын колонк руу өгсдөг нэг чигийнх нь гүүрийг засч байгаа бөгөөд төлөвлөгөө ёсоор засварын ажил энэ сарын 07-нд  дуусч, зорчих хэсгийг нээх байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл энэхүү гүүрийг ашиглалтад өгөөгүй л байна. Энэ талаар Нийслэлийн автозамын газрын албаны эх сурвалжаас тодруулахад “Манайхаас гүйцэтгэгч компани Мотор сервисд хандан ирэх аравдугаар сарын 07-ноос өмнө гүүрний засварын ажлыг ашиглалтад өгөхийг үүрэгдсэн. Цаад талын хугацаа нь ирэх сарын 07 гэсэн үг. Харин энэ гүүрийг ашиглалтад ормогц эсрэг талын гүүрийг нураана” гэсэн юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж