Өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын Сөүл хотноо болсон “Hansol Korea Open”-д тэргүүлсэн Данийн Каролина Возняцки (10) Хятадын Ли На-г 4:6, 6:3, 6:4-өөр илүүрхэж Польшийн Агнешка Радваньска (3) оноолт таарсан. Тэдний тоглолт хоёр сэт (6:4, 6:3) үргэлжиж Радваньскагийн ялалтаар өндөрлөсөн байна. Радваньска шигшээд шалгарах эрхийн төлөө Германы Кербертэй оноолт таарлаа.
WTA-н топ арван теннисчний ес нь оролцож буй тус тэмцээний шигшээ наймд долоо нь шалгарсан байна.
- Беларусын Виктория Азаренка (1) – Германы Анжелья Кербер (5) wow
- Польшийн Агнешка Радваньска (3) – Данийн Каролина Возняцки (10) 6:3, 6:4
- Италийн Сара Эррина (6) – ОХУ-ын Надия Петрова (17) 6:3, 6:7, 3:6
- ОХУ-ын Мария Шарапова (2) – Австралийн Саманта Стосур (8) 4:6, 6:7
1984 оноос эхлэн зохиогдож буй тус тэмцээний 29 дэх аварга ирэх ням гаригт тодрох бөгөөд тэргүүлсэн теннисчин 385 мянган ам.доллар хүртэж, чансааны 900 оноог хүртэх бол хосын аваргууд 110 мянган ам.долларын шагнал хүртэх ажээ.