Монголбанк гадаад валют арилжсангүй

Хуучирсан мэдээ: 2012.09.27-нд нийтлэгдсэн

Монголбанк гадаад валют арилжсангүй

Монголбанк хуваарь ёсоор өнөөдөр /есдүгээр сарын 27/ гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 2.3 сая ам долларыг 1398.31-1400.31 төгрөгийн ханшаар худалдах, 0.2 сая ам.долларыг 1400.31 төгрөгийн ханшаар худалдан авах санал ирүүлсэн байна. Ийнхүү ам.доллар худалдан авах, худалдах хоёр талын саналыг арилжааны банкуудаас ирүүлсэн ч Монголбанк энэ арилжаанд оролцсонгүй. Харин юанийн дуудлага худалдаагаар банкууд  10 сая юанийг 220.90-221.00 ханшаар худалдан авах санал ирүүлсэн ч мөн арилжаанд оролцоогүй ажээ.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкуудыг хамардаг байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж