2011 оны арваннэгдүгээр сард болсон энэ хэргийн видео бичлэг интернэтээр цацагдсан нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, оюутнууд болон жагсагчид Калифорнийн их сургуулийн Канцлерыг огцрохыг шаардаж байсан юм.
Удалгүй тайван суулт хийж байсан оюутнуудын нүүр рүү халуун чинжүүгээр шүршиж байгаа дүрс Occupy Wall Street хөдөлгөөнийхөний бэлэг тэмдэг болж хувирсан байна.
Суулт хийж байсан оюутнууд сургалтын төлбөрийн нэмэгдэлт болон цагдаа нарын зэрлэг авирыг эсэргүүцэж байжээ.
Дээрх явдлын дараа Калифорнийн их сургуулийн Канцлер оюутнуудаас албан ёсоор уучлал гуйсан билээ.
Тэдгээр оюутнуудын зарим нь одоо ч сургуульдаа сурч байгаа бол зарим нь хэдийн төгссөн гэнэ. Тайвань суулт хийж байсан оюутнууд руу халуун чиншүү шүршсэн энэ хэргийн төлөө АНУ-ын иргэний эрх чөлөөний үйлдвэрчний эвлэлээс хохирогч тус бүрд 100,000 ам.долларын торгууль төлөх тухай нэхэмжлэлийг Сакраменто хотын шүүхэд гаргасан аж.
Дээрх нэхэмжлэлийн дагуу Калифорнийн их сургууль нэхэмжлэл гаргасан 21 хохирогч тус бүрд 30,000 ам.доллар, мөн тэдний өмгөөлөгчдөд нэмж 250,000 ам.доллар төлөх юм байна. Харин Калифорнийн их сургууль нэхэмжлэлийн эсрэг давж заалдсанаас торгуулийг төлсөн нь дээр гэж үзэж байгаа гэнэ.
Оюутнууд руу халуун чинжүүгээр шүршсэн Калифорнийн их сургуулийн хамгаалалтын цагдаа нарыг шүүх шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болсон боловч хүч хэрэглэснийг нотлох баримт байхгүй гэдэг шалтгаанаар гэмт хэргийн шинжгүй гэж үзжээ.