
Мөн явган хүний зам, орц гарц, СӨХ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллага, ундны усны эх үүсвэрийн орчимд олгосон газрын болон барилгын зөвшөөрлыг хүчингүй болгох, нийслэлийн инженерийн шугам сүлжээний байгууламж дээр хууль бусаар олгосон газрын зөвшөөрлийг хүчингүй болгох зэрэг АН-ын бүлгийн саналууд дэмжлэг авлаа.
Төлөөлөгчид нийслэлийн өмчийг нэн даруй тоолох, арьс шир, тоосгоны үйлдвэрүүдийг нийслэлээс гаргах, хайрганы карьеруудыг цэгцлэх санал гаргасныг мөн зүйтэй гэлээ.
Шинээр гаргасан тогтоолыг НИТХ-ын дарга Д. Баттулга түүхэн шийдвэр хэмээн нэрлэлээ.
Д.ОЮУН