О.Магнай зөвлөлийнхөө зургаан гишүүнийг АТГ-т өгчээ

Хуучирсан мэдээ: 2012.09.27-нд нийтлэгдсэн

О.Магнай зөвлөлийнхөө зургаан гишүүнийг АТГ-т өгчээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нефть импортлогчдыг үгсэн хуйвалдаж шатанхууны үнийг литр тутамд 200-300 төгрөгөөр нэмсэнийг өнгөрсөн нэгдүгээр сард тогтоосон. Иймээс тэднийг 17 тэрбум төгрөгөр торгох шийдвэр гарсан ч ШӨХТГ-ын дарга асан Б.Лхагва үүрэгт ажлаа авмагцаа энэхүү шийдвэрийг хүчингүй болгосон. Тиймээс О.Магнай тэргүүтэй ШӨХТГ-ынхан өмнөх зөвлөлийнхөө зургаан гишүүнийг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өргөдөл гаргаж өгсөн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, энэхүү жагсаалтад ШӨХТГ-ын дарга асан Б.Лхагва, зөвлөлийн орон тооны гишүүн С.Ганбаатар, хуучнаар ХХААЯ-ны Стратеги төлөвлөлт бодлогын газрын орлогч Б.Алтанцэцэг, Сангийн яамны Санхүү эдийн засгийн бодлогын дарга Б.Батбаяр, ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын дарга А.Эрдэнэпүрэв, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн үндэсний холбооны гүйцэтгэх захирал М.Ганжолоо нар багтаж байгаа гэнэ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж