
Өнөөдөр Дэлхийн аялал жуучлалын өдөр тохиож байгаа билээ. Энэ хүрээнд нийслэлд үйл ажиллагаагаа явуулдаг музейнүүд өнөөдрийн туршид үнэ төлбөргүй үйлчилж байна. Тухайлбал, Түүхийн музей, Занабазарын музей, Богдын, музей, Цэргийн музейн хосгүй ховор түүхийн олдворыг өнөөдрийн туршид үнэгүй үзэх боломжтой боллоо. Харин Байгалийн түүхийн музей өөрсдийн барилгын асуудлаас болж хэвийн үнийн тарифаар ажиллаж буй юм байна.
Дэлхий нийтэд энэхүү аялал жуулчлалын өдрийг 1979 оны есдүгээр сард Испанийн Торремолинас хотод болсон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий ассамблейн III чуулганаас ийнхүү тэмдэглэх тухай шийдвэрлэж байжээ. Түүний дараа 1980 оноос эхлэн Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гишүүн орнууд жил бүр тэмдэглэсээр ирсэн аж.
У.БОЛОР