Гол нэрийн бүтээгдэхүүний тойм судалгаа гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.09.27-нд нийтлэгдсэн

Гол нэрийн бүтээгдэхүүний тойм судалгаа гаргажээ

Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Бизнес, гадаад худалдааны сургалт, сурталчилгааны газраас гол нэрийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн тойм судалгааг гаргажээ. Энэ нь үндэсний үйлдвэрлэлд хүчин зүтгэх идэвх санаачилгатай бизнес эрхлэгчдийг гадаадын болон дотоодын  зах зээлд болон өдөр тутмын амьдралд хэрэгтэй гол нэрийн бүтээгдэхүүний талаар судалгаа юм байна. Энэхүү судалгааны нэг нэр төрөл нь 2500-3500 төгрөгийн үнэтэй бөгөөд МҮХАҮТ-тай холбогдож, ашиглаж болох гэнэ. Судалгаанд,

  1. Гурил
  2. Өлөн гэдэс
  3. Улаан буудай
  4. Үхрийн шир
  5. Зөгийн бал
  6. Ургамлын тос
  7. Чацаргана
  8. Жүүс
  9. Зэс, зэсийн баяжмал
  10. Алт
  11. Хайлуур жонш
  12. Нефть
  13. Нүүрс
  14. Ноос, ноолуур зэрэг голлох бүтээгдэхүүний зах зээлд эзлэх байр суурь, ашиг хүртээмжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж