Дорнод аймгийн МХГ-аас Мэргэжлийн хяналтын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ойг угтсан бүтээлч ажлын хүрээнд шилдэг байцаагч тодруулах “Шилдэг улсын байцаагч”-ийн өдөрлөгийг зохион байгулсан байна. Албан үүргээ тогтмол чанартай сайн биелүүлж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл дэг журмыг сахиж, төрийн албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн, тогтвор суурьшил, үр бүтээлтэй олон жил ажилласан Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байгцаагч Ц.Түвшинжаргалыг хамт олны саналаар “Шилдэг улсын байцаагч”-аар өргөмжилсөн байна. Түүний тухай хөгжилтэй агшин фото зургийн үзүүлэн гаргасан бөгөөд тэрээр “Ажил, амьдралын түүх” сэдвээр илтгэл тавьж, санал бодлоо солилцжээ.
Э.САР