Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Худалдаа Аж үйлдвэрийн Танхим, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс хамтран жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг “Төвийн бүсийн Дархан түншлэл”, “Аймгийн шилдэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаа 9 сарын 28-30-ны өдрүүдэд залуучууд театрт зохион байгуулагдах гэж байна. Аймаг орон нутгуудын хамтын ажиллагааг дээшлүүлэх, аж ахуй нэгж байгууллагуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээг сурталчлах, худалдаа үйлдвэрлэлийн түншлэл тогтоох, бизнес хөрөнгө оруулалтын таатай орчинг бий болгох, үйлдвэрлэгч, үйлчилгээний байгууллагууд, хэрэглэгч тэдгээрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэн худалдаанд Улаанбаатар хот, Дархан-уул, Төв, Хангайн бүсийн аймаг орон нутгуудаас аж ахуйн нэгж бизнес эрхлэгчид ирж өргөн хэрэглээний бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ сонголттой, хямдралтайгаар худалдаална. Үзэсгэлэн худалдаан гурав хоног үргэлжилжлэх гэнэ.
Э.САРАА