Энэ тухай өчигдөр Дэлхийн банкны ОУВС-ын төлөөлөгчид Гвинейн албаныхантай уулзах үеэрээ мэдэгджээ. Дэлхийн банкны ОУВС-ын төлөөлөгчийн мэдэгдсэнээр Гвинейн гадаадад төлөх ёстой өрийг цайруулсанаар энэ мөнгөөр тус улсын эрүүл мэнд болон боловсрол гэх мэт чухал салбаруудыг хөгжүүлэхэд зарцуулах боломжтой болох аж.
Харин Гвинейн Ерөнхийлөгч Альфа Конде дээрх шийдвэрийг тус улсын эдийн засгийг сэргээн босгох чухал боломж хэмээжээ. Гвиней улсын сангийн нөөц тус улсын хоёр дахь Ерөнхийлөгч агсан Лансана Контег төрийн эрхийг барьж байх 25 жилийн хугацаанд барагдаж дууссан байна. Ерөнхийлөгч Лансана Конте болон тэдний гэр бүлийнхэн түүнийг 2008 онд нас барах хүртэл асар их эд баялагтайгаараа алдартай байсан бөгөөд тэрбээр улсын хөрөнгийг үрэн таран хийж дуусгажээ.
Хэдийгээр Гвиней улс өнгөрсөн 2010 онд анх удаа ардчилсан сонгууль явуулж, улс төрийн шинэчлэлт хийсэн ч тус улсын ихэнхи иргэдийн амьдралд дорвитой ахиц дэвшил үзүүлээгүй аж.