Эмма Уотсон шинэ киноны нээлтэд оролцов

Хуучирсан мэдээ: 2012.09.27-нд нийтлэгдсэн

Эмма Уотсон шинэ киноны нээлтэд оролцов

Английн залуу жүжигдийн нэг Эмма Уотсон өчигдөр орой өөрийн тоглосон “The Perks Of Being A Wallflower” киноныхоо улаан хивсний ёслолд оролцжээ.

Алдарт “Харри Поттер”-ийн од тэрбээр хэдхэн цаг үргэлжлэх  ёслолд чамин хар өнгийн даашинз өмссөн бөгөөд Dior-ийн үнэт эдлэлээр гангарч, өмд өмсдөг жаахан охины дүр төрхөө өөрчилсөн байна.

Тэрбээр саяхан Ник Гримсигийн  “Radio 1” шоунд орлцож хамгийн сүүлд тоглосон энэхүү киноныхоо талаар ярилцлага өгчээ. Ярилцлагынхаа үеэр Эмма “надад зураг авалтын үеэр олон хөгжилтэй зүйл тохилолдсон. Бас хэцүү нь спорт корсет өмсөөд рок бүжиг бүжиглэх хамгийн хэцүү байсан” гэжээ.

Түүний тоглосон “The Perks Of Being A Wallflower” кино нь Америкийн нэгэн ахлах сургуульд сурдаг охин, нөгөө  нь 18-р зууны үед амьдарч байгаа эрс тэс хоёр  өөр нийгмийн охидын талаар өгүүлэх сонирхолтой кино гэнэ.

Э.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж