Нутгийн удирдлагын танхимын нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Нутгийн удирдлагын танхимын нээлт боллоо

Засгийн газрын хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/ Нутгийн удирдлагын танхимтай  боллоо. Тус танхимын нээлтэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, дэд дарга Д.Нямжав, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогч  Шоко Нода оролцов. ЗГХЭГ, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран тохижуулсан энэхүү танхим нь Төрийн ордны зүүн талын дөрөвдүгээр давхарт байрлах бөгөөд орон нутагтай холбоотой цаг үеийн  мэдээллийг албан хэрэгцээд зориулан түгээх юм.
Аймаг, нийслэлийн хөгжлийн бодлогын хөтөлбөрүүд, үүх түүх, өнөөгийн байдал, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймаг, нийслэл,  сум, дүүрэг, хороо багийн талаарх бүхий л мэдээллийг энд нэгтгэж, мэдээллийн сан бүрдүүлжээ.  ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлагын хэлтсийн ахлах референт М.Сандаг-Очир “Энэ танхимд гурван үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Засгийн газраас орон нутгийг удирдах ажиллагааг шуурхай болгоно, орон нутагтай холбоотой бүхий л мэдээллийг нэг дороос авах бичил номын сан байгуулсан, аймаг, нийслэлийн Засаг дарга болон Иргэдийн хурлын дарга нарын сургалт семинар зохион байгуулна. Цаашдаа теле хурал зохион байгуулдаг болохоор бэлтгэж байна” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.  
2010-05-17

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж