1999 оноос хойш жил бүр гаргадаг Hurun Rich жагсаалтад энэ жил анх удаа үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үр ашгаар баяжсан тэрбумтнуудын тоо буурсан тухайн тэмдэглэжээ. Уг салбар нь Хятадын эдийн засгийн дийлэнх хувийг бүрдүүдэг билээ.
Хятадын 1000 саятны тал хувь нь өнгөрсөн жил хөрөнгийн хэмжээ тодорхой хувиар буурсан гэсэн бол тэдний 37 хүн нь хөрөнгийнхөө талаас илүү хувийг алдсан гэжээ. Тус улсын нийт саятны дундаж хөрөнгө өмнөх жилийнхээс есөн хувиар буюу 860 сая ам.доллар хүртлээ унасан байна. Энэ нь Хятадын эдийн засгийн өсөлт удааширсан, үл хөдлөх болон хөрөнгийн зах зээл буурсантай холбоотой гэнэ. Түүнчлэн Хятадын ДНБ-ий өсөлт энэ оны хоёр дахь улиралд 7.6 хувьтай гарсан нь сүүлийн гурван жилд байгаагүй муу үзүүлэлт юм.
Нийт 12.6 тэрбум ам.долларын хөрөнгөөр Hurun Rich жагсаалтыг “Wahaha” ундааны үйлдвэрийн эзэн Зонг Синг Ху тэргүүлсэн бол өнгөрсөн жил Хятадын хамгийн баян эр байсан Лианг Венген тав дугаар байр руу ухарчээ. Харин хоёрт тус улсын Dalian Wanda группыг үүсгэн байгуулагч, нийт 10.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэх Ванг Жианлин оржээ. Түүний сүлжээ компани саяхан AMC Enterntainment-ийг худалдан авсан нь гадаадын зах зээлд хийсэн томоохон хөрөнгө оруулалтын нэг байлаа. Хэдийгээр Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, дотоодын үйлдвэрлэлийн салбарт хүнд цохилт болж байгаа ч тус салбар улсынхаа баялгийн ихэнх хувийг буюу 20.7 хувийг дангаар бүрдүүлж байна. Уг жагсаалтад багтсан долоон тэрбумтан нь эдийн засгийн төдийгүй улс төрийн томоохон нөлөөтэй хүмүүс аж.
Hurun Rich жагсаалтыг санаачлагч, ерөнхий судлаач Руперт Хүгэверф “Энэ жилийн Хятадын дэлхийн эдийн засаг хүнд байна. Гэхдээ Хятадын баячуудын хөрөнгийн хэмжээ буурсан ч тэд тэрбумтан хэвээр байна”.