Дуучин Кейти Перри 2008 онд анх "One of the Boys" цомгоо гаргаснаас хойш “Billboard” чартыг олон удаа тэргүүлсээр иржээ. Түүний гаргасан "Teenage Dream" цомгоос Billboard-ийн “Hot 100” дуу жагсаалтыг таван удаа тэргүүлсэн дуунууд төрөн гарсан нь уг чартын 54 жилийн түүхэнд анхны тохиолдол болсон байна. Мөн түүний гаргасан "Firework," "California Gurls," "E.T." , "Hot n Cold" ,"Teenage Dream" зэрэг дуунууд нь “Billboard” чартыг олон долоо хоногийн турш тэргүүлж, хит болсон юм.
Түүнчлэн Америкийн “Forbes” сэтгүүлээс Кейти Перриг 2011 оны хамгийн өндөр ашиг, орлоготой ажилласан дуучдын жагсаалтын гуравдугаарт нэрлэсэн юм. Кейти Перри өнгөрсөн жил өөрийн нэрийн брэнд бүтээгдэхүүн, цомог дууны борлуулалт зэргээсээ нийт 44 сая ам.долларын орлого олсон байна.
Кейти Перригээс өмнө “Billboard” чартын оны шилдэг эмэгтэй дуучин шагналыг Taylor Swift, Beyoncе болон “Black Eyed Peas” хамтлагийн дуучин Fergie нар хүртэж байжээ.