45 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2012.09.27-нд нийтлэгдсэн

45 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно

Монгол улсад телевизийн өргөн нэвтрүүлэг үүсч хөгжсөний болон МҮОНТ байгуулагдсаны 45 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт, улаан хивсний ёслол өнөөдөр Дуурь бүжгийн эрдмийн театрт болно.

Тоглолтонд МҮОНТ-ийн үе үеийн нэвтрүүлэгчид оролцож шүлэг, яруу найргийн дээжээс хүргэхээс гадна Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын үндэсний их найрал хөгжим, Сэвжидийн нэрэмжит Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчид, ДБЭТ-ын найрал дуучид, Классик жем хамтлаг, Хүүхдийн ордны найрал дууны хамтлаг, МУАЖ Б.Зангад, МУГЖ Э.Амартүвшин, С.Ганзориг, Б.Дашдондог, Чингис хаан хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, Инээмсэглэл хамтлагийн дуучин Н.Ганхуяг, СТА Д.Амаржаргал, дуучин Ө.Уянга, Б.Гомбо-Очир, Ш.Наранчимэг, Анхаа, Халиун нар оролцоно. ҮДБЭЧ-ын найруулагч Д.Ганболд ерөнхий найруулагчаар ажиллаж байна.

Тоглолтын онцлог нь 45 жилийн хугацаанд телевизийн уран бүтээлчдийн хийсэн жүжиг, киноны үзэгч, сонсогчдод хүрсэн дуунуудын цомирлогоос хүргэхээс гадна телевизийн үе үеийн түүхийг харуулсан зохиомжийг СГЗ Ж.Батбаяр, СГЗ Ш.Гүрбазар, СГЗ Ш.Ёолк нар хөтлөнө. МҮОНТ байгуулагдсаны 45 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт, улаан хивсний ёслолын ажиллагааг МҮОНТ-ээр есдүгээр сарын 27-ны 17 цагт шууд дамжуулна.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж