Таны мэдээллийг найдвартай хадгалах шилэн чип

Хуучирсан мэдээ: 2012.09.27-нд нийтлэгдсэн

Таны мэдээллийг найдвартай хадгалах шилэн чип

Маш чухал хэрэгтэй файлуудаа хадгалах болон зөөхөд жирийн флаш диск хангалтгүй санагдаж байна уу? Хэрэв тийм бол танд ирээдүйд худалдаанд гарах маш бөх бат бөгөөд гоёмсог зөөврийн чипийг танилцуулж байна. Hitachi компани анх файлууд хадгалах шилэн чипийг санаачлан бүтээж, туршиж үзсэн байна. Тэд 2 см квадрат талбайтай, 2 милиметрийн өргөнтэй энэхүү туршилтын шилэн чипийг бүтээсэн ба уг шилэн чипний нэг инч квадрат талбай гадаргуу нь 40MB хэмжээтэй файлуудыг хадгалах чадвартай гэнэ.

Мөн энэхүү шилэн чип нь химийн бодисууд, радио долгион, ус ба хэт халууны хамгаалалттай учир таны файлуудыг найдвартай аюулгүй хадгалах чадвартай аж.

Одоогоор энэхүү чипийг хэзээ үйлдвэрлэж худалдаанд гаргах нь тодорхойгүй байгаа бөгөөд уг шилэн чипний бүтээгчид бүтээлээ улам сайжруулахаар ажилласаар байгаа гэнэ.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж