Өнөөдөр дэлхийн аялал жуулчлалын өдөр

Хуучирсан мэдээ: 2012.09.27-нд нийтлэгдсэн

Өнөөдөр дэлхийн аялал жуулчлалын өдөр

Дэлхийн аялал жуулчлалын байгуулллага /ДАЖБ/ нь дэлхийн аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлага, зах зээл, маркетингийн судалгаа, хүний нөөцийг хөгжүүлэх, байгальд ээлтэй, тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг, НҮБ-ын харьяа төрөлжсөн байгууллагын нэг бөгөөд дэлхийн 154 орныг эгнээндээ нэгтгээд байна.

1979 оны есдүгээр сард Испани улсын Торремолинас хотод болсон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий ассамблейн III чуулганаас жил бүрийн есдүгээр сарын 27-ны өдрийг “ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨДӨР” болгон тэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэрлэсэн бөгөөд 1980 оноос эхлэн ДАЖБ-ын гишүүн орнууд жил бүр уламжлал болгон тэмдэглэсээр иржээ.

Манай Улс 1990 онд ДАЖБ-ын гишүүнээр элсч, 2007 оноос эл өдрийг салбарын хэмжээнд тэмдэглэсээр ирсэн юм. Тус өдрийг жил бүр тодорхой сэдвийн дор тэмдэглэдэг бөгөөд 2011 онд “Аялал жуулчлал-Соёлын нэгдэл” сэдвийн дор тэмдэглэсэн бол 2012 онд “Аялал жуулчлал ба тогтвортой эрчим хүч” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэх юм. Соёл, спорт, аялал жуулчлаын яамнаас Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.

Үүнд:

Арга
хэмжээ

Хугацаа

Хариуцаж
буй байгууллагууд

1.           
 

Музейнүүд гадаад, дотоодын жуулчдад үнэ төлбөргүй
үйлчилгээ үзүүлэх

9 дүгээр сарын 27

ССАЖЯ

2.           
 

“GRAND TOUR-2012” аялал жуулчлалын улсын олимпиадыг зохион байгуулах

9 дүгээр сарын 19-27

АЖБСН

3.           
 

Үндэсний гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд
зориулсан сургалт зохион байгуулах

10 дугаар сарын 5

ССАЖЯ, НАЖГ

4.           
 

Үндэсний гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа
“UB art fair-2012”-г зохион байгуулах

10 дугаар сарын 5-10

ССАЖЯ, НАЖГ, Занабазарын музей

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж