
Тэд энэхүү машинаа 2010 оноос хойш Калифорнийн зам дээр хэд хэдэн удаа туршиж байсан ба тэрхүү ажил саяхан биеллээ олжээ.
Мөн Google-ийн өөрөө жолоодогч машинууд Калифорнийн зам дээр нэг ч осол гаргаагүй явж байгаа ба үүнд нь ч оршин суугчид сэтгэл хангалуун байгаа гэнэ.
Одоогоор тэд энэхүү өөрөө жолоодогч машинаа Америкийн нэгдсэн улсын бусад том хотуудад цаашлаад дэлхийн томоохон хотуудаар зорчуулах эрх авахын төлөө ажиллаж байгаа ажээ.
Т.МӨНХТҮВШИН

