Ардчилсан намын бүлгийн хуралдаан завсарлалаа

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын бүлгийн хуралдаан завсарлалаа

Төрийн ордны Б танхимд өнөөдөр 10.00 цагаас эхэлсэн Ардчилсан намын бүлгийн хурлаар гурван гол асуудлыг хэлэлцжээ. Хамгийн эхэнд Монгол Улсын Их Хурлын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ хуулийн төслийн гол өөрчлөлт бол Чуулганы нэгдсэн хуралдаан дээр нам эвслийн бүлгүүдээс тодорхой асуудлаар тав хүртэлх гишүүн асуулт асууж, гурав хүртэлх гишүүн санал хэлдэг байхаар санал оруулжээ. Энэ нь УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаан дээр хууль батлах үйл ажиллагаа удаашралтай явагдаж байгаа шалтгаанаар бий болж байгаа гэнэ. Мөн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулинд өмнө нь зохицуулагдаагүй байсан Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх тухай, Олон улсын дипломат төлөөлөгчийг томилох зэрэг асуудлуудыг хэлэлцэх зохицуулалтыг нэмж оруулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-ын чуулганы хуралдааны хуралдааны дэгийн тухай хуулинд өөрчлөлт оруулах талаар санал ирсэн ба энэ саналын  дагуу Ерөнхийлөгч Үндсэн Хуулинд заасан эрхийн дагуу хуралдаанд нэн чухал асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлдэг болгох талаарх саналыг Ардчилсан намын бүлэг хэлэлцжээ.   Дараагийн хэлэлцсэн асуудал бол Төмөр замын нэгдсэн бодлогын талаар УИХ-аас гаргах тогтоолын төсөлд З.Энхболд гишүүний ахалсан ажлын хэсгээс таван үндсэн асуудлаар гаргасан саналыг хэлэлцээд Байнгын хороогоор хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Ардчилсан намын бүлгийн хуралдаан үдээс хойш үргэлжилж, Сангийн сайдаас мэдээлэл авах аж.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж