Цээж бодолтын Дэлхийн цомд оролцоно

Хуучирсан мэдээ: 2012.09.27-нд нийтлэгдсэн

Цээж бодолтын Дэлхийн цомд оролцоно

Хоёр жил тутамд болдог "Цээж бодолтын дэлхийн цом"-ын тэмцээн ХБНГУ-ын Гизен хотноо есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 2-ны хооронд болох гэж байна. Тус тэмцээнд урьдчилсан шатны 150 хүнээс 40 тамирчин шалгарсан бөгөөд Монгол улсаас Монголын Оюун ухааны академийн захирал, ой тогтоолтын олон улсын мастер Х.Хатанбаатар, ой тогтоолтын олон улсын аварга Т.Мягмарсүрэнгийн хамт өрсөлдөх аж. Энэхүү тэмцээн нийт таван төрлөөр явагдах бөгөөд манай хоёр тамирчин маань тус бүр хоёр хоёр төрөлд өрсөлдөнө.

Мөн есдүгээр сарын 29-30-ны хооронд Шведийн Готтенбург хотод болох “Ой тогтоолтын ОУ-ын нээлттэй тэмцээн”-д эх орноо төлөөлж тус академийн тамирчид болох олон улсын их мастер С.Акжол, их мастер С.Цогбадрах нар оролцоно.

Дашрамд дуулгахад, есдүгээр сарын 8-9-ны хооронд Туркийн Анкара хотод болсон “Ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлага”-ын аварга шалгаруулах оюуны спортын нээлттэй тэмцээнээс олон улсын мастер Х.Хатанбаатар, 2012 оны ой тогтоолтын үндэсний дэд аварга Т.Мягмарсүрэн нар амжилттай оролцож 12 медаль хүртсэн билээ.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж