Монголын хөрөнгийн биржээс хөрөнгийн зах зээлд оролцогчдод цогц мэдлэг олгох зорилгоор үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг сар бүр зохион байгуулдаг ёсоор ээлжит сургалтаа аравдугаар сарын 15-нд эхлүүлэхээр болжээ. Сургалт хоёр долоон хоногийн туршид үргэлжлэх бөгөөд энэ удаад зах зээлийн гол цэгт буюу Хөрөнгийн бирж дээрээ практик дадлага хийх боломжтойгоороо давуу талтай гэнэ. Энэ сургалтын төв нь байнгын үйл ажиллагаа явуулах ба багшлах боловсон хүчний хувьд санхүүгийн зах зээлд ажиллаж буй төрийн зохицуулах болон мэргэжлийн байгууллагуудын удирдах ажилтан, мэргэжилтнүүд болон их, дээд сургуулийн багш нар хичээлийг заах ажээ. Ийнхүү сургалтад хамрагдсанаар гадаадын аль ч биржийн арилжаанд оролцох чадвартай болон хөрөнгийн зах зээлийн тухай үндсэн ойлголтыг авах гэнэ. Сургалтад хамрагдахыг хүсвэл www.mse.mn хаягаар бүртгүүлэх буюу 313747 гэсэн утсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээллийг авч болох юм байна.
У.БОЛОР