Дамаск хотод дараалсан дэлбэрэлт болжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.26-нд нийтлэгдсэн

Дамаск хотод дараалсан дэлбэрэлт болжээ

Дэлхийн хамгийн халуун цэг болоод буй Сирийн нийслэл Дамаск хотод дараалсан хоёр дэлбэрэлт болсноос хотын төв багагүй сүйдсэн гэнэ. Дэлбэрэлт орон нутгийн цагаар өнөөдөр 07.00 цагийн орчим,  цэргийн штабын төв байрны ойролцоо, Сирийн Засгийн газрын байрнууд төвлөрсөн дүүрэгт гарчээ. Дамаск хотод ажиллаж буй олон улсын сэтгүүлчдийн бичиж буйгаар хотын төвд байсхийгээд дэлбэрэлтүүд болж, буун дуу сонсогдож байгаа гэнэ. Гэрчүүдийн мэдээлснээр дэлбэрэлт болсон байрнаас хар утаа гарч, хиншүү хярвас үнэртэж байгаа аж. Дэлбэрэлт болсон дүүрэгт байрладаг Сирийн телевиз үүнийг алан хядагчдын халдлага хэмээн мэдээлж байгаа гэнэ. Дараалсан хоёр дэлбэрэлт Дамаска хотын Уммаяад талбайн ойролцоо болсон нь замын хөдөлгөөнд түгжрэл үүсгэсэн байна. Гэвч дэлбэрэлтийн улмаас хүний амь нас хохирсон эсэх нь тодорхойгүй байгаа гэнэ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж