Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны урилгаар Оросын бие даасан ҮЭ-ийн холбооны орлогч дарга Давид Михайлович, Гадаад харилцааны газрын дарга Геннадий Васильевич, Свердловск мужийн ҮЭ-ийн холбооны дарга Андрей Леонидович нарын тав хоногийн албан ёсны айлчлал өнөөдрөөс эхэлж байна. Төлөөлөгчдийн айлчлалын хөтөлбөрт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд айлчлах, Төмөр замчдын болон Дархан-Уул аймгийн ҮЭ-ийн холбоодын үйл ажиллагаатай танилцах, МҮЭ-ийн холбооны харъяа байгууллагуудаар зочлох, нийслэлтэй танилцах зэрэг ажлууд багтжээ.
ОХУ-ын ҮЭ-ийн холбоо, МҮЭ-ийн холбооны харилцаа сүүлийн жилүүдэд нам гүм байдалтай байсан ба энэ удаагийн ажлын айлчлал эртний харилцаа холбоогоо сэргээх, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд таатай нөхцөл бүрдэж байгаа юм.
Б.Энхмандах