МАХН-ын залуус намаасаа татгалзлаа

Хуучирсан мэдээ: 2012.09.26-нд нийтлэгдсэн

МАХН-ын залуус намаасаа татгалзлаа

МАХН-ын хэсэг залуу гишүүд намаасаа татгалзаж буйгаа мэдэгдэж, хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Учир нь тус намын дарга Н.Энхбаярыг ял сонсон хоригдож байх хооронд тус намын удирдах албаны гишүүд нь намын эрх ашиг болоод гишүүд дэмжигчдийнхээ эрх ашгийг үл хүндэтгэн, албан тушаал, амбицийн хойноос хэтэрхий их туйлширч байгаад харамсч буйгаа тэд илэрхийлэв. Мөн түүнчлэн орон нутгийн сонгууль ойртож буйтай холбогдуулан албан тушаал горилсон хүмүүс МАХН-д шургалж байгааг эсэргүүцэж байгаа гэнэ. Тиймээс эдгээр залуус шударга ёс алдагдсан МАХН-аас татгалзаж, МАН-ыг сонгоход бэлэн байгаагаа илэрхийлэв. Гэвч  одоогоор хараахан элсээгүй байгаагаа мэдэгдлээ.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж