Тайванийн Засгийн газрын тэтгэлгээр Азийн их сургуульд бакалавр, магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт хоёр дахь удаагаа хамруулах гэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус сургуулиас Байгаль шинжлэл, эдийн засаг, хүмүүнлэгийн ухааны салбарт магистр, докторын төвшинд суралцах боломж олгохдоо тухайн суралцагчийн өмнөх сургалтын голч дүн, англи хэлний чадвар буюу TOFEL-ийн шалгалтанд 450-иас дээш оноо авсан байх зэрэг шаардлага тавьж байгаа аж. Эдгээр шаардлагыг хангасан тохиолдолд тус сургуулийн цахим хаягаар бүртгүүлэх боломжтой юм байна. Тухайн суралцагчийг бүртгүүлсэн анкетийг харгалзан 100 хувь буюу 6000 ам.доллар, зөвхөн сургалтын төлбөр буюу 3000 ам.доллар, сургалтын төлбөрийг 50 хүртэлх хувиар чөлөөлөх зэрэг хэд хэдэн хэлбэрээр тэтгэлэгт хамруулах аж. Энэ жилийн хувьд манай улсаас 16 мянган ам.долларын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаар Тайванийн засгийн газраас санал болгосон байна.
Д.Долгор