Туркт бөмбөгдөлтөөр долоон хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2012.09.26-нд нийтлэгдсэн

Туркт бөмбөгдөлтөөр долоон хүн нас баржээ

Туркийн Тунжели хотод тэсрэх бөмбөг бүхий машин дэлбэрч, долоон хүн нас барсан байна. Эдгээр хохирогчдын зургаа нь хамгаалалтын цэргүүд байсан бөгөөд тэд машинтайгаа уг тэсрэх бөмбөг бүхий машины хажуугаар өнгөрөх үед бөмбөг тэсэрчээ. Тунжели хот нь Курдын салан тусгаарлагчдын нутаг дэвсгэртэй ойрхон тул Туркийн албаныхан энэ хэрэгт шууд тэднийг сэжиглэж байгаа аж. Харин Курдуудын зүгээс энэхүү хэрэгт ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа юм. Сүүлийн үед Курдын Хөдөлмөрийн намын салан тусгаарлагчид болон Туркийн цэргүүдийн хоорондох тулаан улам ширүүссэн бөгөөд уг тулаанд хоёр талаас  нийт 40 мянга гаруй хүн амь үрэгдээд буй юм. Курдын ажилчны нам нь Курдууд голчлон суудаг Туркийн зүүн өмнөд хэсгийг тусгаар тогтнуулахыг шаардан 1984 оноос хойш Засгийн газартай тэмцэлдэж байгаа юм.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж