Оросууд зэвсэг нийлүүлж байгаад Израиль дургүйцэв

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Оросууд зэвсэг нийлүүлж байгаад Израиль дургүйцэв

Израилийн Гадаад хэргийн сайд Авигдор Либерман ням гаригт үг хэлэхдээ Оросууд Сирид зэвсэг худалдаж байгаа нь Ойрхи Дорнодын энх тайванд харш үзэгдэл гэсэн байна.
Сайдын мэдэгдлийг "Коль Исраэль" радио станцаар дамжуулсан нь хоёр хоногийн өмнө Орос Сирид МиГ-29 сөнөөгч онгоц ба агаарын довтолгооноос хамгаалах бага зайн тусгалтай пуужингийн цогцолбор худалдах төлөвлөгөө тодорхой болсоны дараах гаргасан Израилийн албан ёсны мэдэгдэл байлаа.
“Эдгээр зэвсгүүд бүс нутгийн сөргөлдөөнийг зохицуулахад нааштай тусыг авчрахгүй. Сири энх тайвныг эрмэлзэж байгаа, мөн Голаны өндөрлөгийг буцаавал Иран ба “Хезболлахаас эвсэлдэхээ татгалзана гэдэгт итгэж буй хүмүүс бол дэндүү гэнэн” гэж Либерман ярьсан байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж