
Сайдын мэдэгдлийг "Коль Исраэль" радио станцаар дамжуулсан нь хоёр хоногийн өмнө Орос Сирид МиГ-29 сөнөөгч онгоц ба агаарын довтолгооноос хамгаалах бага зайн тусгалтай пуужингийн цогцолбор худалдах төлөвлөгөө тодорхой болсоны дараах гаргасан Израилийн албан ёсны мэдэгдэл байлаа.
“Эдгээр зэвсгүүд бүс нутгийн сөргөлдөөнийг зохицуулахад нааштай тусыг авчрахгүй. Сири энх тайвныг эрмэлзэж байгаа, мөн Голаны өндөрлөгийг буцаавал Иран ба “Хезболлахаас эвсэлдэхээ татгалзана гэдэгт итгэж буй хүмүүс бол дэндүү гэнэн” гэж Либерман ярьсан байна.