Монголын волейболын эмэгтэй тамирчид маргааш Тайланд улсыг зорих гэж байна. Тэд залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм. Ирэх сард манай залуу волейболчдыг тивийн аварга шалгаруулах гурван ч тэмцээн хүлээж байгаа аж. Тэгвэл ирэх сарын 5-нд Буянт-Ухаа дахь спортын ордонд залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.
Харин волейболын шинэ улирлын лиг арваннэгдүгээр сард эхлэх төлөвтэй байгаа юм.
Т.МАША