Мансууруулах бодисны наймаачид шийтгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Мансууруулах бодисны наймаачид шийтгэгдлээ

Афганы шүүх мансууруулах бодисны 27 диллерыг 18 жилийн хорих ялаар шийтгэсэн байна. Хар тамхины наймаатай холбоо бүхий 27 гэмт хэрэгтнийг Афганы шүүх шийтгэлээ гэж Оросын РИА Новости мэдээлжээ. Гэмт хэрэгтэн  бүр 18 жилийн хорихн ялыг авчээ.
Афганы хар тамхитай тэмцэх хууль зүйн төвийн мэдээгээр Нангархар, Герат, Гельменд, Каписа, Панжшир, Кунар, Кандагар ба Вардак мужийн мансууруулах бодисны наймаачид 18 жилийн ялнаас гадна улсын сан хөмрөгт тус үр гурван сая афгани буюуу 66 мянган ам.доллар төлөх торгуультай аж.
Гуравдугаар сарын 30-наар дууссан жилийн дотор тус улсын 502 иргэн хар тамхины хэргээр шийтгүүлсэн байна. Афганистан героин ба марихуана үйлдвэрлэх талаараа дэлхийд тэргүүлдэг. Нэг жилд Афганистан улсад 7000 тонн мансууруулагч үйлдвэрлэжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж