“₮ Карт” төлбөрийн картыг сонголоо

Хуучирсан мэдээ: 2012.09.26-нд нийтлэгдсэн

“₮ Карт” төлбөрийн картыг сонголоо

Шинэ үеийн залуус үндэсний брэнд  “₮ Карт” төлбөрийн картыг  сонголоо

Монгол орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй 1.8 сая харилцагчиддаа  санхүүгийн иж бүрэн үйлчилгээг цаг алдалгүй хүргэж, шинэ бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг зах зээлд анхлан нэвтрүүлэгч ХААН Банк үндэсний брэнд “ ₮Карт” төлбөрийн картын нээлтээ ХААИС дээр зохион байгууллаа. ХААН Банк нь үндэсний мөнгөн тэмдэгтээр бэлэгдсэн “₮ Карт” төлбөрийн карт гаргах Монголбанкны шийдвэрийг анхлан санаачлан-дэмжигч бөгөөд уг картыг оюутан залуусдаа мөн анхлан хүргэж эхэллээ.
Монгол улсын хамгийн том боловсролын байгууллагуудын нэг болох ХААИС-ийн 12 мянга гаруй оюутан залуус үндэснийхээ мөнгөн тэмдэгтээр нэрлэсэн, Монгол Гэрэгэ-гээр гоёсон “₮ Карт”-ыг сонгон ХААН Банктай хамтран ажиллаж байна. ХААН Банк ХААИС-ийн хамтарсан “₮ Карт” төлбөрийн картаар тус сургуулийн оюутан залуус банкны үйлчилгээ төдийгүй сургуулийнхаа номын сангаар үйлчлүүлэх зэрэг олон хэлбэрээр ашигладаг.
Энэхүү картыг эзэмшигч Монгол залуус нь гадаадын төлбөрийн картуудтай ижил түвшинд дотооддоо бэлэн бус тєлбєр тооцоо хийж гүйцэтгэх боломжтой төдийгүй Монгол брэнд картаараа гоёж, эх орноороо бахархах үзэлд нэгдэж буй юм. Мєн бусад их дээд сургуулиуд ХААН Банкны “₮ Карт” төлбөрийн  картад нэгдэж, үндэсний картаа дэмжихээр болсон байна. Ийнхүү шинэ үеийн залуус “₮ Карт”-ыг сонголоо.
Монгол улсын ирээдүйн эзэд болсон шинэ үеийн залуу та өөрт ойр байрлах ХААН Банкны салбараас энгийн, алтан  “₮ Карт” төлбөрийн картаа захиалан аваарай.
Монголбанкны шийдвэрийг ХААН Банк єнєєдєр эх орныхоо ирээдүйн эзэд нь болсон залуусдаа зориулсан үндэсний брэнд шинэ картын нээлтээ ХААИС-тай хамтран зохион байгуулж байна.
Цахим картын үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн анхдагч арилжааны банкныхаа хувьд ХААН Банкны санаачлагаар Монголбанктай хамтран үндэсний бахархал “₮ карт” –ийг зах зээлд нэвтрүүлсэн бол өнөөдөр оюутан залуусдаа зориулан энэхүү шинэ төрлийн үндэсний брэнд бүтээгдэхүүнийг гаргаж байна.
Энэхүү картыг залуус єдєр тутмын хэрэглээндээ ашигласнаар гадаадын төлбөрийн картуудтай ижил түвшинд дотооддоо бэлэн бус төлбөр тооцоогоо хийж гүйцэтгэх боломжтой болхоос гадна залуус Монгол брэнд картаараа гоёж, эх орноороо бахархах, омогших сэтгэлгээг илүү суулгаж байгаагаараа онцлогтой. Мөн бусад их дээд сургуулиуд ₮ карттай нэгдэж үндэсний төлбөрийн картаа дэмжихээр болсон байна.
Залуусынхаа өдөр тутмын хэрэглээнд аль хэдийн нэвтрүүлээд байгаа уг картыг одоогоор дотоодын төлбөр тооцоондоо ашиглаж байгаа бөгөөд 2 жилийн дараа гэхэд гадаад төлбөр тооцоогоо хийх боломжтой болох юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж