
Өнөөдөр нутгийн төв хэсгээр үүлэрхэг, зарим газраар хур тунадас орох төлөвтэй талаар Цаг уурын орчны шинжилгээний газраас мэдээллээ. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 градус, говийн нутгийн өмнөд хэсэг болон Дорнод Дарьгангын тал нутгаар 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна. Есдүгээр сарыг дуустал цаг уурын ерөнхий төлөв ихэнх нутгаар шөнөдөө хасах хэмд хүрч, цочир хүйтрэх ажээ.
У.БОЛОР