Дуучин Шейн Уорд сүй тавьжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.26-нд нийтлэгдсэн

Дуучин Шейн Уорд сүй тавьжээ

Их Британийн телевизийн “The X Factor” шоуны хоёр дахь цувралын ялагч, поп дуучин Шейн Уорд удаан хугацаанд үерхсэн найз бүсгүй Фей МакКеевертэй сүй тавьсан байна. Энэхүү баярт мэдээгээ тэрбээр өчигдөр шөнө өөрийн “Facebook” болон “Twitter”-ээрээ дамжуулан шүтэн бишрэгчдэдээ дуулгажээ. Шейн Уорд Лондон хотын “OХO Tower”-ийн орой дээр найз бүсгүйнхээ өмнө романтик байдлаар өвдөг дээрээ сөхөрч суугаад гэрлэхийг гуйсан гэнэ. Хосууд 2004 оноос хойш үерхсэн гэнэ.

Дуучин Шейн Уордын 2006 онд гаргасан "No Promises" сингл нь UK Singles Chart-ын хоёрт , UK Official Download Chart-ын дөрөвт бичигдсэн амжилт үзүүлж байсан юм.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж