Чөлөөтийнхөн Ванкуверт бэлтгэл хангаж байна

Хуучирсан мэдээ: 2012.09.26-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн Ванкуверт бэлтгэл хангаж байна

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид Канад улсад болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор хилийн дээс алхсан. Тэгвэл тамирчид Канад улсад хөл тавьсан бөгөөд тэмцээний бэлтгэлээ Ванкувер хотын “Burnaby Mountain” бөхийн клубийн тамирчдтай хамтран хийж байгаа ажээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай бүсгүйчүүд нэг алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртээд байгаа юм. Тэд өнгөрсөн оны ДАШТ-ээс гурван медаль хүртэж багийн дүнгээр түүхэндээ анх удаа дэлхийн шилдэг гурван багийн эгнээнд багтсан билээ. Манай эмэгтэй бөхчүүд ДАШТ-д 11 дэх удаагаа оролцох гэж байна.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж